Шалгалтад оролцогчид burtgel.mglbar.mn хаягт өөрийн эрхээр нэвтэрч өөрийн оноотойгоо танилцана уу. Хуульчийн мэргэжлийн шалгалтын Бодлогын өгөгдөл, бодолт, онооны хуваарилалт зэрэг мэдээлэл Хуульчдын холбооны mglbar.mn сайтад байршуулсан бөгөөд Бодлогын шалгалтын үнэлгээтэй холбоотой гомдол гаргах бол “гомдлын шаардлага, түүний үндэслэл”-ийг тодорхой дурдаж Хуульчдын холбооны шалгалтын хороонд хандан Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 2-д заасан хугацаанд буюу 2024.10.23-ны өдрийн 17:30 дуустал хугацаанд МХХ-ны байранд /хуучнаар ХЗҮХ-ийн байр/ биечлэн, huulichiinshalgalt.mn@gmail.com цахимаар ирүүлнэ үү.